Сургуульдаа яваад гэртээ эргэж ирээгүй 14 хоног болж байгаа 15 настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Батбаатарын Отгонтэнгэр гэх 15 настай эрэгтэй хүүхэд нь энэ сарын 07 /2026.10.07/ өдөр “Барилагын коллеж” сургуулиа 14:00 цагт тараад гэртээ ирээгүй өчигдөр өдрийг хүртэл сураггүй байсан юм. Тиймээс тухайн хүүхдийг харсан, үзсэн хүн байвал яаралтай ар гэртээ нь холбоо барьж тусална уу хэмээн ар гэрээс нь мэдээлж байв. Тэгвэл тухайн хүү эсэн мэнд олдсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.