"NBA" өнгөрсөн улирлын аварга “New York Knicks” баг аваргын бөгжөө гардан авсан ч эхний тоглолтдоо “Philadelphia 76ers” хожигдлоо

"NBA" өнгөрсөн улирлын аварга “New York Knicks” баг аваргын бөгжөө гардан авсан ч эхний тоглолтдоо “Philadelphia 76ers” хожигдлоо

“NBA” 2026-2027 оны улирал албан ёсоор өнөөдөр /2026.10.21/ эхэлж талбайд гурван тоглолт боллоо.

Шинэ улирлын хамгийн анхны тоглолт “Boston Celtics”, “Detroit Pistons” багуудын хооронд өнрнөсөн бөгөөд багийн од тамирчин Jaylen Brown сольсон “Boston Celtics” эхний хагаст 22 оноогоор тэргүүлж байсан ч тоглолтын төгсгөлд 121:113 харьцаагаар “Detroit Pistons” багт хожигдлоо. Хожил авсан багаас Cade Cunningham 22 оноо 8 оновчтой дамжуулалт, 4 удаа самбараас бөмбөг авч сайн тоглолтыг үзүүлжээ.

Харин хоёр дох тоглолт өнгөрсөн улирлын аварга “New York Knicks”, Lebron James-ийг багтаа нэгтгэж шуугианыг тариад буй “Philadelphia 76ers” багууд тоглосон юм. Тус тоглолтын өмнө “New York Knicks” багийн тамирчид аваргын бөгжөө гардан авсан хэдий ч 100:106 харьцаагаар хожигдлоо. Хожил авсан “Philadelphia 76ers” багаас Tyrese Maxey 28 оноо авсан бол шинэ багийнхаа өмсгөлтэй анхны тоглолтдоо оролцсон Lebron James 14 оноо 7 оновчтой дамжуулалт хийж 9 удаа самбараас бөмбөг авчээ.