Манай улсад шатахууны үнээс өндөр, шатахууны дарааллаас урт зүйл гэж үгүй боллоо.
АҮЭБЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр өвлийн дизель түлшний үнэ 800-900 төгрөгөөр нэмэгдэж байгаа ажээ. Тэрбээр "Зуны дизель түлш хэрэглэж байгаатай холбогдуулан үнээ нэмэхгүй байх зөвлөмжийг өгч ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар Хангайн бүс нутгаар өвлийн дизель түлш хэрэглэж байна. Говийн бүс нутгаар 14 хоногийн дараагаас өвлийн дизель түлш хэрэглэж эхэлнэ. Тиймээс өвлийн дизель түлш орж ирсэнтэй холбоотойгоор ААН-үүд үнээ нэмэхгүй гэдэг мэдэгдлийг ирүүлж байгаа" гэлээ. Түүнчлэн энгийн АИ-92 автобензинийг бодлогоор үнийг нь барьж байгаа, дизель түлш болон евро-5 төрлийн автобензин түлшний үнэ чөлөөтэй байгаа. Тиймээс дизель түлшний үнэ 800-900 төгрөгөөр нэмэгдэнэ. ААН-үүд харилцан адилгүй нэмэгдэх байх" гэсэн юм.