СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуурна

Аравдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхаарууллаа. 

Мөн энэ сарын 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн зарим, Баянхонгорын хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговийн зарим, Хөвсгөл, Завханы хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөл, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.