"Хутгатай өвөрмонгол иргэн гэр рүү дайрлаа" хэмээж байсан дэд сайд асан Г.Дашням тухайн үед бусдын биед халдсан бөгөөд хохирогчид хөнгөн гэмтэл тогтоогджээ

"Хутгатай өвөрмонгол иргэн гэр рүү дайрлаа" хэмээж байсан дэд сайд асан Г.Дашням тухайн үед бусдын биед халдсан бөгөөд хохирогчид хөнгөн гэмтэл тогтоогджээ

Соёлын дэд сайд асан Г.Дашням "Үл таних өвөрмонгол эрэгтэй гэр рүү нь дайрч халдахыг завдсан" гэх утгатай мэдээллийг өнгөрсөн есдүгээр сард /2026.09.17/ цахим сүлжээндээ нийтэлсэн.

Тэрбээр цагдаа нар нэгэн иргэнийг автомашины өмнө баривчилж буй бололтой бичлэгийг "Гэгээн цагаан өглөө манай гэр лүү эхнэр хүүхдүүд байхад, амьдралдаа харж байгаагүй хутгатай өвөрмонгол этгээд дайрч халдахыг завдах нь юу гэсэн үг вэ" гэх тайлбартайгаар нийтэлсэн нь олны анхаарлыг татсан.

ВИДЕО:

Улмаар тухайн хэрэг явдлыг талаар албан бус эх сурвалжууд "Г.Дашнямыг замын хөдөлгөөнд оролцох гэж байхад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсан өвөрмонгол эрэгтэй тээврийн хэрэгслийг нь мөргөснөөс маргаан үүссэн. Үүнээс үүдэж, өвөрмонгол эрэгтэй тээврийн хэрэгсэлээсээ хутга байж болзошгүй зүйл гаргасан ирж, түүнд рүү дайрсан" гэх мэдээллийг өгч байсан юм. Харин энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 

Тэгвэл Соёлын дэд сайд асан Г.Дашням нь дээрх хэрэг явдал болох үед өвөрмонгол иргэний биед халдсан бөгөөд тухайн иргэн шүүх эмнэлэгт хандахад түүнд хөнгөн гэмтэл гарсан нь тогтоогдсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. "Хутга барьж гэр рүү нь дайрсан" гэгдэж байсан өвөрмонгол иргэн мөн гомдолтой гэдгээ хуулийн байгууллагад мэдүүлсэн тул уг хэрэгтэй холбоотойгоор Соёлын дэд сайд асан Г.Дашнямд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө