ШУУРХАЙ: Налайх дүүрэгт орж ирсэн бамбаруушийг олоогүй байгаа бөгөөд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна

ШУУРХАЙ: Налайх дүүрэгт орж ирсэн бамбаруушийг олоогүй байгаа бөгөөд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан баавгай хот, суурин газарт орж ирэх тохиолдол гарч буй билээ. 

ВИДЕО:

Тэгвэл өнөөдөр /2026.10.21/ өглөө Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын хэсэгт баавгайн бамбарууш үзэгдсэн байна. Дээрх байршилд одоогоор Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон холбогдох албаныхан ажиллаж байна. Одоогоор үзэгдсэн бамбаруушийг олоогүй байгаа бөгөөд эрлин ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож очихгүй, өдөж үргээхгүй, хүүхэд багачуудыг хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна.