Япон улс H3 пуужингийнхаа 10 дахь нислэгийг амжилттай гүйцэтгэж, Ангараг гар(Martian Moons eXploration) сансрын аппаратыг сансрын тойрог замд амжилттай орууллаа.
Ингэснээр Ангараг гарагийн Фобос болон Деймос хэмээх хоёр дагуулыг судалж, Фобосын гадаргуугаас дээж цуглуулан эх дэлхийд буцаан авчрах юм. Хэрэв даалгавар амжилттай хэрэгжвэл энэ нь гараг эрхсийн судалгаанд томоохон шинэ хуудас нээж, Ангараг гарагийн дагуулууд хэрхэн үүссэн, нарны аймгийн эхэн үеийн хөгжил ямар байсныг эрдэмтэд илүү сайн ойлгоход тусална. Цаашид 2027 онд Сансрын аппарат Ангараг гарагт хүрэхээр төлөвлөжээ. Мөн 2028–2029 онд Фобосыг нарийвчлан судалж, гадаргуу дээр нь жижиг робот төхөөрөмж буулгаж. 2031 онд Фобосоос цуглуулсан дээжийг эх дэлхийд буцаан авчрахыг зорьж байна.