Налайх дүүрэгт өнөөдөр өглөө баавгайн бамбарууш үзэгджээ

Налайх дүүрэгт өнөөдөр өглөө баавгайн бамбарууш үзэгджээ

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан баавгай хот, суурин газарт орж ирэх тохиолдол гарч буй билээ. 

Тэгвэл өнөөдөр /2026.10.21/ өглөө Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын хэсэгт баавгайн бамбарууш үзэгдсэн байна.

ВИДЕО: 

Дээрх байршилд одоогоор Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон холбогдох албаныхан ажиллаж байна. Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож очихгүй, өдөж үргээхгүй байхыг анхааруулж байна. Мөн хүүхэд багачуудыг хараа хяналтгүй явуулахгүй байхыг хүсье.

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө