Хотын дарга асан Х.Нямбаатарыг "Иргэдийг үндэс, угсаа, гарлаар нь ялгаварлан гадуурхаж байна" хэмээн шүүхэд өгөхөөр болжээ

Хотын дарга асан Х.Нямбаатарыг "Иргэдийг үндэс, угсаа, гарлаар нь ялгаварлан гадуурхаж байна" хэмээн шүүхэд өгөхөөр болжээ

Хотын дарга асан Х.Нямбаатарыг АТГ-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, өнгөрсөн баасан гарагт яллагдагчаар татсан талаарх мэдээллийг өгсөн. 

Харин үүнтэй зэрэгцэн Хотын дарга асан Х.Нямбаатар нь нэр бүхий хүмүүсийг нэрийг дурдаж, "MCS"-ийнх хэмээн тодотгож, тус группээс цалин авдаг гэх утгатай зүйлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг. 

Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан иргэд эхнээсээ нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа талаараа мэдээллээ.

Тухайлбал, иргэн Г.Болдбаатар "Нямбаатар Болдбаатар эрлийз гэж үүрээр пост хийж. Зөрүүлээд шүүхэд өгөх кэйс үүсчээ. Намайг иргэний шүүхээр чирэх юм гэсэн, зөрүүлээд үзнэдээ одооноос.

  • Кэйс 1: Шүүх «эрлийз» гэх тодорхойлолтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 дахь хэсэгт заасан хүнийг үндэс, угсаа, гарлаар нь ялгаварлан гадуурхаж, олон нийтэд гутаан доромжилсон, үзэн ядалт өдөөх шинжтэй илэрхийлэл гэж үздэг. Иргэний хуулийн 21.2-оор уг мэдээллийг тараасан этгээд тухайн хүнийг харийн цустай, эрлийз болохыг генетикийн болон хууль ёсны баримтаар нотолж чадахгүй тул шүүх дээр хариуцагч 100 хувь ялагддаг. Улмаар няцаалт хийх, уучлалт гуйх шийдвэр гардаг.
  • Кэйс 2: ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 14.1-ээр шалгаж шийдвэрлэсэн практик Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйл («Ялгаварлан гадуурхах»): Цахим сүлжээнд бусдыг яс үндэс, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж, олон нийтийг турхирсан тролл болон нөлөө бүхий хаяг эзэмшигчдэд Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 450-аас 5,400 нэгжээр торгох ял оногдуулж, хууль бус контентыг албадан устгуулдаг практик хэрэгжиж байна" хэмээн мэдэгдсэн байна. 

Мөн Хотын дарга асан Х.Нямбаатар нь жирийн иргэд рүү дайрч, нэр төрд нь халдсан гэх энэхүү постоо нийтдээ 17 удаа засварлаж оруулсан болохыг нь иргэн Г.Болдбаатар мэдээлэлдээ дурджээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө