“Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд "Чөлөөтийнхөн" дараах бүрэлдэхүүнтэй оролцоно

“Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд "Чөлөөтийнхөн" дараах бүрэлдэхүүнтэй оролцоно

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд оролцохоор Япон Улсыг зорилоо.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий менежер Б.Энхбаяр тэргүүтэй үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Г.Амархүү, эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх, шигшээ багийн эмч С.Даваасүрэн нар багтсан байна.

ЭРЭГТЭЙ БАГ:

57 кг. М.Даваабанди

65 кг. А.Анх-Эрдэнэ

74 кг. Т.Тулга

86 кг. О.Сүлдхүү

97 кг. Г.Ганхуяг

125 кг. Б.Намбардагва

ЭМЭГТЭЙ БАГ:

50 кг. Б.Мөнхнар

53 кг. Б.Отгонтуяа

57 кг. Б.Хулан

62 кг. Т.Алтжин

68 кг. Э.Дэлгэрмаа

76 кг. Э.Даваанасан

СОНГОМОЛ:

67 кг Н.Ганбаяр

87 кг Г.Төрболд

130кг Б.Намбардагва

60 кг М.Даваабанди.

77 кг Т.Боргил

97 кг Г.Ганхуяг нар тус тус барилдана.