ВИДЕО: Айлын хотонд орж, тээврийн хэрэгсэлдээ нуугдсан иргэдийн автомашиныг нь эвдэж сүйтгэсэн баавгайг устгажээ

ВИДЕО: Айлын хотонд орж, тээврийн хэрэгсэлдээ нуугдсан иргэдийн автомашиныг нь эвдэж сүйтгэсэн баавгайг устгажээ

Увс аймгийн Малчин сумын нутагт малчны хот руу нас бие гүйцсэн баавгай орж ирж, гэрийн эздийнх нь зугтаж суусан тээврийн хэрэгслийг эдвэж сүйтгэсэн ноцтой үйл явдал болсон байна. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын тулд тухайн баавгайг устгасан болохыг Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Тэрбээр "Увс аймгийн Малчин сумын нутагт ийм том баавгай орж иржээ. Айлын хотонд орж ирэхэд гэрийн эзэд машиндаа орж хоргодсон гэтэл машиныг нь ийм болгожээ. Хүний амь нас эрсдэх цаг хугацааны асуудал боллоо" хэмээгээд дараах бичлэгийг нийтэлжээ.  

ВИДЕО: 

Улмаар тухайн баавгайг устгалд оруулсан талаараа "Увс аймгийн нутаг дэвсгэрт олон тооны баавгай орж ирж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд аюул учруулж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Үүнтэй холбогдуулан 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсгийн зүгээс Байгаль орчны яамнаас чиглэл авах, шаардлагатай тохиолдолд агнах зөвшөөрөл олгуулах хүсэлт бүхий албан бичгийг хүргүүлсэн. Засгийн газрын 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэдэд аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын хяналт дор 1-3 тооны баавгайг устгах зөвшөөрөл олгосон. Үүний дагуу Малчин суманд айлын хотонд нэвтэрч, иргэдийн эд хөрөнгө, амь насанд бодит аюул заналхийлсэн баавгайг устгалаа" гэжээ.