Л.Энх-Амгалан: Д.Амарбаясгалан бол Бортээгийн хулгайч. Хоншоортой юм бол гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаад шалгуулчих

Л.Энх-Амгалан: Д.Амарбаясгалан бол Бортээгийн хулгайч. Хоншоортой юм бол гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаад шалгуулчих

Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, "Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор шаардана" хэмээн мэдэгдсэн байдаг. Тэгвэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан тус мэдэгдэлтэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, "Үдээс өмнө УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан миний эсрэг мэдэгдэл хийж, нэр төрд маань халдлаа. Нэгдүгээрт би уучлалт гуйхгүй. Би хэнийг ч гүтгэж, доромжилж, худал хэлж, хулгай хийсэн тохиолдол байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид нар одоо бие биедээ гомдож суух цаг биш. Ард түмнийхээ эрх ашгаас илүү улстөр гэж байхгүй. Өөрсдөө хариуцлага шаардаж байгаа юм бол ажлаа тасалж УИХ-ын гишүүний тангаргаасаа няцаж улс төрийн зорилготой бойкот хийж байгаагаа зогсоо. Та нар харин ажил тасалсан учир ард түмнээсээ уучлал гуй. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг Д.Амарбаясгалан гишүүн их ноцтой мэдэгдэл хийлээ. Намайг “Гэрт ойрхон сургууль” төслөөс 50 тэрбум төгрөгийг хулгай хийх байсан мэтээр намайг гүтгэж байна. Өмнөх долоо хоног энэ талаар мэдэгдэл хийж, батлагдаагүй төсөв гэдгийг хэлсэн. Сүүлдээ Хятад сургуульд мөнгө өгсөн мэтээр ярьж байна. Тус сургууль монгол эзэнтэй монгол сургууль. Амарбаясгалан бол Бортээгийн хулгайч. Үнэхээр л тийм хоншоортой юм бол гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж шалгуулах хэрэгтэй" гэлээ.