Марафонч Г.Хишигсайхан Азийн наадмын шилдэг 10-т багтлаа

Марафонч Г.Хишигсайхан Азийн наадмын шилдэг 10-т багтлаа

“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын марафоны уралдаан өнөөдөр болж, аваргууд тодорлоо.

Эмэгтэй ангилалд 18 тамирчин гараанаас гарснаас Бахрейны Шитайе Хабтэ 2:27:31 цагийн амжилтаар Азийн наадмын аварга боллоо. Монгол Улсаас хоёр марафонч уралдсанаас Г.Хишигсайхан 2:35:45 цагийн амжилтаар 10-р байр эзэлж, наадмын шилдгүүдийн тоонд багтлаа. Харин марафонч Б.Мөнхзаяа тодорхой шалтгааны улмаас уралдааны замд гарсангүй. Эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Олонбаяр 16-р байр, Д.Гантулга 18-р байрыг эзэллээ.




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө