Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жил, "Альтернатив" эмнэлгийн 5 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдааныг маргааш буюу есдүгээр сарын 27-ны ням гарагт зохион байгуулахаар болжээ.
Уг барилдаанд барилдах бөхчүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цахим бүртгэлийг өнөөдөр, маргааш https://www.devjee.mn/ сайтаар авахаар болжээ.