НӨАТ-ын сугалаанаас нэг супер азтан тодорчээ

НӨАТ-ын сугалаанаас нэг супер азтан тодорчээ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын сугалааны тохирол өнөөдөр /2026.08.20/явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны долоодугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 55 сая 785 мянга 396 ширхэг баримтыг оролцуулсан юм. Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30 мянгаас 60 мянган төгрөг/: 50 мянга 185
  • 4 орон таарсан /40 мянгаас 100 мянган төгрөг/: 5 мянга 36
  • 5 орон таарсан /60 мянгаас 500 мянган төгрөг/: 490
  • 6 орон таарсан /100 мянгаас 5 сая төгрөг/: 50
  • 7 орон таарсан /500 мянгаас 10 сая төгрөг/: гурав
  • 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.