БНСУ Монгол Улсаас туслалцаа авч, хар өрөвтасыг сэргээн нутагшуулахаар болжээ

БНСУ Монгол Улсаас туслалцаа авч, хар өрөвтасыг сэргээн нутагшуулахаар болжээ

Таван жилийн хугацаатай иж бүрэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр улсын амьтан судлаачид Монголоос хар өрөвтас БНСУ-д авчирч, үржлийн тогтвортой популяц бүрдүүлэн сэргээн нутагшуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ оны зургаадугаа сараас долдугаар сарын сүүл хүртэл хугацаанд хоёр улсын хамтарсан судалгааны баг Хэнтий аймгийн алслагдсан намгархаг газар болон ойн бүсэд өргөн хүрээний хээрийн судалгаа хийсний үр дүнд 10 эрүүл ангаахайтай долоон үүр илрүүлжээ. Энэ нь тухайн бүсэд хар өрөвтасны тогтвортой, хэвийн өсөн үржиж буй популяц байгаагийн баталгаа болсон тул цөөн тооны бодгалийг БНСУ-д сэргээн нутагшуулах боломжтой гэж дүгнэсэн байна. Хар өрөвтасны сүрэг одоогийн БНСУ-ын нутагт нүүдэллэн ирж үрждэг байсан боловч өнгөрсөн зууны сүүлийн хагаст аж үйлдвэржилт хурдацтай явагдаж, амьдрах орчны хомсдол, хүний үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсийн улмаас үржихээ больсон байна. Хамгийн сүүлд 1968 онд Умард Гёнсан мужийн жижиг тосгонд сүүлийн хос өрөвтас үзэгдсэн бөгөөд түүнээс хойш БНСУ-ын нутагт жилд 20 хүрэхгүй бодгаль зөвхөн өвлийн нүүдлийнхээ замд түр саатахаар ирдэг болжээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө