Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын баруун хэсэгт, Камеруны хил орчим байрлах Замбое тосгоны жижиг хэмжээний алтны уурхайд хөрсний нуралт болж, 100 гаруй хүн амиа алдсан талаар орон нутгийн албаныхан болон аврах ажиллагаанд оролцож буй хүмүүс мэдээлжээ.
ВИДЕО:
Энэхүү осол мягмар гараг /2026.08.18/-т гарсан бөгөөд уурхайд ажиллаж байсан олон хүн хөрс, чулуун нурангид дарагдсан байна. Аврагчид 100 гаруй хүний цогцсыг гаргаж авсан ч хэд хэдэн хүн сураггүй хэвээр, зарим нь нурангин дор байж болзошгүй тул хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтай байгаа ажээ. Тус уурхай нь аюулгүй ажиллагааны хангалттай хамгаалалтгүй, гар аргаар олборлолт хийдэг жижиг уурхай байсан аж.
Эх сурвалж: AP news