АНЭУ-ын Абу Даби хотод холимог тулааны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
60 орны 1200 орчим өсвөрийн тамирчид өрсөлдөж буй тус тэмцээний хөнгөн жингийн аваргууд тодорч эхэллээ. Тэмцээний “В” ангиллын охидын 40 кг-ын жинд У.Есүгэн Узбекистаны Шахризода Бекназароваг гарт өчих мэхээр буулган авч хүрэл медаль хүртлээ. “Team Omega” клубийн тамирчин У.Есүгэн өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын хоёр дахь тамирчин болов. Өмнө нь 2024 оны өсвөрийн ДАШТ-ээс А.Мөнгөнзул хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм.