Г.Солонго нартай хамт яллагдагчаар татагдсан Э.Соронзонболдыг 30 хоног хорихоор болжээ

Г.Солонго нартай хамт яллагдагчаар татагдсан Э.Соронзонболдыг 30 хоног хорихоор болжээ

Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Г.Солонго, Г.Адилбиш нартай хамт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэх үеэрээ хууль зөрчсөн тодорхой хэргээр яллагдагчаар татагдсан Э.Соронзонболдыг мөн 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон байна. Түүнийг "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, номлох баримтыг устгах, гэмт хэрэг үйлдэх гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэрийг гаргажээ.