О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй АН-ын бүлгийн гишүүнд хариуцлага тооцох санал гаргана

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй АН-ын бүлгийн гишүүнд хариуцлага тооцох санал гаргана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан билээ. Тэгвэл энэ үер УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. 

ШУУД ҮЗЭХ:

Тэрбээр, "Эрх баригч нам “Гадаад нөхцөл байдал хэцүү байна” гэж ярьж байна. Гэтэл бодит байдалд гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй таатай байгаа. 10 жилийн өмнө 120 доллар байсан баррел нефт өнөөдөр 70 доллар байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ нэг дахин өсчихлөө. Мөн төсвийн орлого 2 их наядаар тасарч байна гэж байна. Энэ нь маш олон бизнес татвараа төлж чадахгүй дампуурч байна гэсэн үг. Бодлогын хүү нэмсэн нь аж ахуй нэгжүүд зээл, санхүүгийн эх үүсгэвэргүй болж мөн адил дампуурна. Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна. Дараа долоо хоногийн даваа гарагаас эхлээд улс орон даяар “Өөрчилье” гэх аяныг өрнүүлэх гэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ дахь Ардчилсан намын 42 гишүүнээс одоогоор 40 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Намд нэгдмэл бодлого, байр суурь гэж байдаг. Гарын үсэг зураагүй байгаа тодорхой хүмүүст хариуцлагын асуудлыг ярина" гэлээ.