"Арваннэгдүгээр сарын 1-ээс ахмадын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмнэ" гэв

"Арваннэгдүгээр сарын 1-ээс ахмадын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмнэ" гэв

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийснээ өнөөдөр /2026.08.20/ танилцууллаа.

Тэрбээр энэ үеэрээ нийгмийн даатгалын реформын хүрээнд хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэврийг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ээс ахмадуудад олгож эхлэхээр төлөвлөж байгаа гэдгийг тодотголоо. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дундаж тэтгэвэр 955 мянган төгрөг байгаа бөгөөд энэ тоо 233.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 188.8 мянган төгрөгт хүрэх тооцоо гарсан. Тэтгэврийн суурь хэмжээ 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нийт 435 мянган ахмад хамрагдана. Тус үйл ажиллагаанд нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон. Энэхүү реформ нь тэтгэврийн тогтолцоонд үүссэн ялгаатай байдлыг бууруулж, ахмад настнуудын хөдөлмөр, хөдөлмөрийн жил, гавьяаг илүү шударгаар үнэлэхэд чиглэж байна. Ахмад үеийнхнийхээ хөдөлмөрийг үнэлж, тэтгэврийн тогтолцоог илүү шударга болгоно" гэв.