Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 107 шатахуун түгээх станц АИ-92 автобензинээр үйлчилж байгааг албаныхан мэдээллээ.
Үүнээс:
- 15 шатахуун түгээх станц нэг хошуугаар,
- 59 шатахуун түгээх станц хоёр хошуугаар,
- Дөрвөн шатахуун түгээх станц гурван хошуугаар,
- 12 шатахуун түгээх станц дөрвөн хошуугаар,
- Дөрвөн шатахуун түгээх станц зургаан хошуугаар,
- Нэг шатахуун түгээх станц найман хошуугаар АИ-92 автобензин түгээж байна.
Холбогдох байгууллагуудаас шатахуун түгээх станцуудад үйлчилгээний ачааллыг бууруулах зорилгоор түгээлтийн хошууны тоог нэмэгдүүлэх үүрэг, чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байгааг мэдээлэв.
