“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийллээ

“Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийллээ

“Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Тордайн Ганболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Тодруулбал, тэрбээр “Үг.мн” мэдээллийн сайтад өгсөн ярилцлагын үеэр улс төрийн нөхцөл байдал болон 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлжээ. 

Т.Ганболд “Ирэх 2027 онд сонгогдох Ерөнхийлөгч 2028, 2032 оны сонгуулийг тодорхойлно. Надад санал тавибал би Ерөнхийлөгчид дуртайяа нэр дэвшинэ” хэмээн ярьсан байна. Ийнхүү “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Ганболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг үгүйсгээгүй бөгөөд санал тавьсан Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн байдаг.