Монгол Улсын Зэвсэгт хүчний Хошууч генерал Б.Эрдэнэбат Бүгд Найрамдах Гаити Улс дахь Гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх НҮБ-ын мандат бүхий олон улсын цэргийн ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдон үүрэгт ажилдаа оржээ.
Гэмт бүлэглэлтэй тэмцэх тус ажиллагааны штабын чухал албан тушаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны газар оронд очоод байна. Энэхүү ажиллагаа нь Монгол Улсын дэлхийн баруун хязгаар /Western Hemisphere/-т үүрэг гүйцэтгэж буй анхны тохиолдол бөгөөд Монгол Улсаас олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл салбарын удирдлагууд үнэлж байна.