СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана

СХД-ийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаана

Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд маргааш буюу зургаадугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаахаар болжээ.

Тодруулбал, тус замыг 2026 оны зургаадугаар сарын 5-ны 08.00-23.00 цагийн хооронд хаана. Энэ хугацаанд замын баруун хэсэгт явган хүний хашлага, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх аж. Иймд жолоочдыг түгжрэлийг тооцон, өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхаарууллаа.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө