СУРВАЛЖИЛГА: “Туулын хурдны зам” барихаар голын бургасыг "хядсан" ч, "Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний иргэд 1100 мод тарьжээ

СУРВАЛЖИЛГА: “Туулын хурдны зам” барихаар голын бургасыг "хядсан" ч, "Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний иргэд 1100 мод тарьжээ

Нийслэлийн зүгээс “Туулын хурдны зам” төслийг эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой, түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж тайлбарласан байдаг. Мөн тус төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, ойр орчмын бургас, улиасыг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч энэхүү шийдвэр өөрчлөгдөж, 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг “хядах” ажлыг эхлүүлсэн байдаг. 

ВИДЕО:

-40.8 ГА ТАЛБАЙН БУРГАСАН ОЙ, 13.5 МЯНГАН ГА ТАЛБАЙН УЛИАС БУРГАС ШУУД НӨЛӨӨЛӨЛД ӨРТӨХ БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ГАРЧ БАЙСАН-

"Туулын хурдны зам" төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй бургас, улиасыг "хядах" гэж байгаа талаарх баримтыг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл “Туулын хурдны зам” төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлыг "Мон газар экологи” ХХК 2025 онд хийж, гүйцэтгэсэн бөгөөд тус ажлын тайланд "Туулын хурдны зам" төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй бургас, улиасыг "хядах"-аар байгааг тусгасан байдаг.  

No description available.

Тус ажлын тайланд Туул голын дагуу баригдах хурдны замын зурвас газар /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/ зайд нөлөөллийн бүсийг тогтоосны хүрээнд 32 км урттай 494.094 га талбай нөлөөлөлд өртөх нөлөөллийн бүсэд хамрагдаж байгаа нь тогтоогдсон. Тодруулбал, "Туулын хурдны зам"-ын төслийн трассын дагуу 54 мянга 423 га талбайн 75 хувь буюу 40 мянга 817 га талбайг бургасан ой, 25 хувь буюу 13 мянга 57 га талбайг улиас бургас шууд нөлөөлөлд өртөх үнэлгээ гарсан.

No description available.

-ХОЁР КИЛОМЕТР ГАЗАРТ ЗУРВАС ҮҮСГЭН БУРГАСЫГ НЬ “ХЯДЖЭЭ”-

“Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж буй хүмүүсийн нэгдэл “Хатан Туулаа хамгаалъя” хэмээх хөдөлгөөнийг эхлүүлж тайван жагсаал өрнүүлж, тус хөдөлгөөний төлөөллүүд төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаад амжсан байдаг. Тэдний энэхүү хөдөлгөөн үр дүнд хүрч  “Туулын хурдны зам” төслийг хууль, хяналтын байгууллагын шалгалт дуусах хүртэл түр хугацаанд зогсоох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргасан. Гэвч энэ өдрийг хүртэл туулын хурдны замын ажил идэвхтэй үргэлжилж байсан бөгөөд гол дагуух бургас дундуур зурвас гарган модыг хядсан. Одоогоор хэдий хэмжээний бургасыг тайрч, зурвас үүсгэснийг албаны эх сурвалжууд мэдээлээгүй байгаа ч албан бус мэдээллээр хоёр орчим километр зурвас гаргасан гэсэн юм.

No description available.

-100 ГАРУЙ САЙН ДУРЫН ИРГЭД ЦУГЛАЖ 1100 МОДЫГ ТАРЬСАН-

Харин “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний гишүүд ажил зогссоны дараа бургасыг хядаж зурвас гаргасан Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн орчмын зурваст 1100 орчим бургас болон улиасыг 100 гаруй сайн дурын хүмүүс цуглан 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр тарьсан юм. Тэдэнд тус зурваст суулгах бургасыг “Баянхяргас ХХК” хандивласан бол улиас модыг “Арбори” компани хандивласан байна.

Энэхүү мод тарих ажил оролцсон “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний гишүүн “Бид өнөөдөр мод тарихаас гадна Х.Нямбаатарын тайрч хаясан моднуудыг бүгдийг цэвэрлэлээ. Мод тайрна гэдэг маш том нүгэл, харин буцаагаад энэ газарт мод тарьж байгаа нь буян. Тиймээс өөр хүмүүс ч гэсэн ирээд энэ газарт мод тарьж болно шүү” хэмээсэн юм.

No description available.

No description available.

 

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө