Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2026.06.05/ 08:00 цагийн орчимд “байрны гадна зогсож байсан автомашинуудыг мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Толруулбал, Баянзүрх дүүргийн нэг дүгээр хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолын талбайд “Toyota Prius” маркийн автомашины жолооч Б /эрэгтэй/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, нийт 7 автомашиныг мөргөсөн болохыг тогтоосон байна. Уг этгээдийг саатуулан, Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ВИДЕО: