ВИДЕО: Астана-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэг “Чингис хаан” нисэх буудалд газардлаа

ВИДЕО: Астана-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэг “Чингис хаан” нисэх буудалд газардлаа

Казахстан улсын нийслэл Астана хотоос Улаанбаатар чиглэлд үйлдэх анхны шууд нислэг өнөөдөр /2026.06.03/  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

ВИДЕО: 

Шинэ чиглэлийн нислэгийг Казахстаны агаарын тээврийн SCAT Airlines компани үйлдэж буй бөгөөд хоёр улсын нийслэлийг шууд холбосон анхны тогтмол нислэг болж байгаагаараа онцлог юм. Энэхүү чиглэл нь Казахстан, Монгол Улсын хоорондын аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Энэхүү шууд нислэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд нислэгийг 2026 оны зургаадугаар сараас эхлэн тогтмол үйлдэхээр төлөвлөжээ. Астана-Улаанбаатар чиглэлийн нислэг ойролцоогоор 3 цаг 30 минут орчим үргэлжлэх бөгөөд хоёр улсын иргэд болон бизнес эрхлэгчдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөөс гадна Төв Азийг Зүүн хойд Азитай холбосон шинэ агаарын гарц болж буйгаараа онцлог юм.