Хар салхины улмаас Улаанбаатар–Токио чиглэлийн нислэгийг цуцалжээ

Хар салхины улмаас Улаанбаатар–Токио чиглэлийн нислэгийг цуцалжээ

“Жанми” хар салхи Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож байгаа гэж мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2026.06.03/ Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалж байгааг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-иас мэдэгдлээ. Иймд “МИАТ” ТӨХК-ийн зүгээс зургаадугаар сарын 3-ны OM501 болон OM502 нислэгийн зорчигчдыг зургаадугаар сарын 4-ний нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.