Б.Дашпүрэв: Шатахууны оочир дараалал зөөлөрч, түгээлт хэвийн хэмжээнд хүрэх нөхцөл бүрдэж байна

Б.Дашпүрэв: Шатахууны оочир дараалал зөөлөрч, түгээлт хэвийн хэмжээнд хүрэх нөхцөл бүрдэж байна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 76 вагон буюу 4560 тонн автобензиныг хүрэх өртөөнд нь хүргэж, буулгалт хийжээ. Улмаар 218 ШТС-д 1950 тонн, орон нутгийн 56 ШТС-д 600 тонн автобензин түгээсэн. Өнгөрсөн 48 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд байгаа ШТС-уудын 90 хувийг ажиллуулах чиглэлд ажилласан. Нийслэлийн хэмжээнд 2-3 хоног оочирлож байсан нөхцөл байдал зөөлөрч, оочир багассан. Түгээлт хэвийн хэмжээнд очих нөхцөл бүрдэж байна. Энэ зохион байгуулалтаар өнөөдөр, маргааш сайн ажиллахаар төлөвлөсөн. Энэ долоо хоногийн сүүлээр аймаг, сумдад анхаарч ажиллана. Тэр тусмаа сумын төвүүдэд дараалал их байсаар байна” гэлээ.