НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад /2026.05.10-11/-ний өдрүүдэд айлчилна.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын төр, засгийн удирдлагад бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нартай хоёр талын уулзалт хийх юм.
Ф.Түрк айлчлалынхаа үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, иргэний нийгмийн болон шашны байгууллага, дипломат корпусын төлөөлөгчидтэй уулзахаас гадна төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, оюутан залууст хүний эрхийн талаар лекц уншина.