Ардчилсан намын анхан болон дунд шатны сонгуулийн үр дүнд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд сонгогдон ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулиар ялалт байгуулж, намын аймгийн хороог удирдах болсон юм.
Тэгвэл Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга асан Б.Баяраа нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн суудлын санхүүжилттэй холбоотой 500 гаруй сая төгрөгийн шамшигдуулсан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, уг асуудалд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн нь тогтоогдвол түүнийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхээс эгүүлэн татах асуудал яригдах боломжтой байна.
