AFC-ийн Ёс зүйн дүрэм зөрчиж, тоглолтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон Б.Мөнхцэцэг, Н.Намуунаа нарт 10 болон 5 жилийн хориг тавив

AFC-ийн Ёс зүйн дүрэм зөрчиж, тоглолтын үр дүнд нөлөөлөхийг оролдсон Б.Мөнхцэцэг, Н.Намуунаа нарт 10 болон 5 жилийн хориг тавив

Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ноос Монголын хөлбөмбөгийн албан тушаалтан болон тоглогчид сахилгын хатуу шийтгэл ногдуулсан талаар The Statesman мэдээллээ.

Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн албан тушаалтан Б.Мөнхцэцэг болон тоглогч Н.Намуунаа нарыг AFC Эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтын үр дүнд нөлөөлөхөөр хуйвалдсан хэрэгт буруутай гэж үзжээ. AFC-ийн Сахилгын болон Ёс зүйн хорооны мэдээлснээр, дээрх хоёр этгээд нь 2025 оны наймдугаар сарын 25-нд болсон "Сталлион Лагуна" болон "Ховд Вестерн" багуудын хооронд болсон тоглолтын үр дүнд нөлөөлөхөөр оролдсон нь тогтоогдсон байна. 

Уг үйлдэл нь AFC-ийн Сахилгын болон Ёс зүйн дүрмийн 66.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж, Б.Мөнхцэцэгийг 10 жил, Н.Намуунааг 5 жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасах шийдвэр гаргажээ. AFC мэдэгдэлдээ “Эдгээр шийтгэл нь тоглолт найраалах аливаа оролдлогод тэвчээргүй хандах бодлогыг дахин нотолж байна” хэмээн онцолсон байна. Мэдээллийг ЭНД дарж уншина уу.