Т.Бадралыг БНХАУ-д суух элчин сайдаар томилох асуудлыг дэмжлээ

Т.Бадралыг БНХАУ-д суух элчин сайдаар томилох асуудлыг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, шинээр Элчин сайдууд томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Ингээд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд ОБЕГ-ын дарга Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.

Мөн  Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулсныг дэмжжээ. Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

 




Өнөөдөр гахай өдөр

22 цагийн өмнө