С.Амармандах: Эр хүн гэж төрж өссөн уул ус, ээж аав, хань ижил, үр хүүхдийнхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хүнийг хэлнэ

С.Амармандах: Эр хүн гэж төрж өссөн уул ус, ээж аав, хань ижил, үр хүүхдийнхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хүнийг хэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган өнөөдөр /2026.03.17/  болж байгаа билээ. Уг чуулганд МУГЖ “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах оролцлоо.

Тэрбээр “Монгол эр хүн гэдэг нь тэнгэр заяатай, дэлхийн тэн хангасыг эзэлсэн хүмүүс. Эр  хүн эхээс төрөхдөө л эх орон, уул ус, ээж аав, хань ижил, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг байх ёстой. Одоо үед бид хүүхдээ зөв хүмүүжүүлэхийн тулд цэргийн сургуульд суралцуулах хэрэгтэй. Мөн биесээ хайрлах, эх орноо хайрлах үзэлд сургах  ёстой” хэмээн ярилаа.

ВИДЕО: