Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 100 айлын автобусны буудал орчимд барилгын материалын дэлгүүр шатаж байна гэх дуудлага 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 11:07 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна. Одоогоор галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
ВИДЕО: