Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" цол олголоо

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" цол олголоо

Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эрхмүүдийг Төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.

Тухайлбал, Монгол Улсын харцага, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, үндэсний бөхийн тайлбарлагч Т.Өсөх-Ирээдүйд "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" цол олгохоор болжээ. Тэрээр Монгол улсын арслан Б.Орхонбаяр зэрэг улс, аймаг сумын цолтой болон олон залуу бөхчүүдийн багшаар ажилдаг билээ. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй энэ сарын 17-ны өдөр МУГД цолоо гардан авах аж.