Менингококкт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Жаргалант сум энэ сарын 20 хүртэл цахимаар хичээллэнэ

Менингококкт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Жаргалант сум энэ сарын 20 хүртэл цахимаар хичээллэнэ

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд менингококкт халдварт өвчний хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ.

Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын 7-р сургуулийн бага ангийн сурагчдын хичээлийг 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн ЕБС, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ болон бүх төрлийн дугуйланг гуравдугаар сарын 13-ны гуравдугаар сарын  27-ныг хүртэл хязгаарласан байна.