Богдхан уулын дархан цаазат газарт газар олгосон албан тушаалтнуудад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Г.Ж болон Дархан цаазат богдхан уулын хамгаалалтын захиргааны албан тушаалтан М.Д, Т.Т нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанийн хүсэлтээр Богдхан уулын дархан цаазат газарт 7954.7 м2 талбай бүхий газрыг ашиглах эрх олгох нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ. Улмаар тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.