МУГТ О.Гүндэгмаа хурандаа цол хүртлээ

МУГТ О.Гүндэгмаа хурандаа цол хүртлээ

Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын цуврал арга хэмжээг угтан эмэгтэй хурандаа цолтон тодорлоо.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, мэргэн бууч О.Гүндэгмаа Зэвсэгт хүчний 105 жилийн ойгоор хурандаа цолтон боллоо. Тэрээр одоогоос 10 жилийн өмнө дэд хурандаа цолтон болж байсан билээ. О.Гүндэгмаа олимпын түүхэнд хамгийн олон удаа оролцсон тамирчдын нэг бөгөөд Монгол Улсыг төлөөлж 7 удаа олимпын наадамд оролцож байсан. Тэрээр “Бээжин 2008” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд хамгийн сүүлд “Токио 2020” зуны олимпын наадамд өрсөлдсөн юм.