Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хоёр сарын үзүүлэлтийг танилцууллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хоёр сарын үзүүлэлтийг танилцууллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд боллоо. 

Mөнгөний нийлүүлэлт 2026 оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 48.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.1 (17.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.4 (19.9%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Орон сууцны үнийн индекс 2026 оны хоёрдугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж, өмнөх сараас 1.1 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, өмнөх сараас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна. 

Монгол Улс 2026 оны эхний хоёр сард нийт 124 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.6 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 2 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.