Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас таван “хурандаа” цолтон төрөн гарлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас таван “хурандаа” цолтон төрөн гарлаа

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас таван “Хурандаа” цолтон төрөн гарлаа.

ШШГЕГ-ын Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Э.Бямбажав, 417 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа П.Даваабаатар, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Ц.Жавхлантөгс, Хэрэмт цамхаг УТҮГ-ын захирал, дэд хурандаа С.Дэлгэрзаяа, Газар Ивээл ТӨААТҮГ-ын захирал, дэд хурандаа Б.Энх-Оргил нар тус тус цэргийн “Хурандаа” цол хүртлээ. Байгууллагаас төрөн гарсан шинэхэн хурандаа нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, уулзан, ажлын амжилт хүслээ.