АН-ЫН ЗӨВЛӨЛ: Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

АН-ЫН ЗӨВЛӨЛ: Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

Өнөөдрийн хуралдаанаар УИХ-д өргөн бариад буй Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал солилцож, уг хуулийн төсөл Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэж үзлээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс короновирус цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад онцгой анхаарч, авч хэрэгжүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан таван багц 38 санал, мөн УИХ, Засгийн газарт хүргүүлсэн зургаан саналыг уг хуульд оруулах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцсэн байна.

Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Аудитын байгууллагын бие даасан байдлыг бүх түвшинд хангах, төрийн албаны аудитын тухай асуудлыг тодорхой тусгахад анхаарах шаардлагатай гэв. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч нэгтгэсэн саналаа хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнээс гадна хурлаар цаг үеийн байдлаар Ардчилсан намын удирдлагуудын мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд сонсжээ.