"Хүрээ" амаржих газарт 5.4 кг жинтэй хүү мэндэлжээ

"Хүрээ" амаржих газарт 5.4 кг жинтэй хүү мэндэлжээ

Нийслэлийн "Хүрээ" амаржих газарт өнөөдөр /2025.11.06/ 5.4 кг жинтэй хүү мэндэлжээ.

н.Цэрэннадмид, н.Одонгэрэл хоёрын отгон хүү болон мэндэлсэн түүнийг Монгол Улсын зөвлөх эмч Гантөгс, эмч Цэнгэлмаа, мэдээгүйжүүлгийн эмч Баатарцогт, эх баригч Хонгорзул, Шинэ-зуун, нярайн эмч Мандах, мэс заслын сувилагч Цэцгээ нар өлгийдөж авчээ. Энэхүү зургуудыг хүүгийн аав, ээжийн зөвшөөрөлтэйгээр  ЭМЯ цахим хуудаснаа нийтэлсэн байна.