Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаанууд үргэлжилж байна. Өнөөдөр цолтой бөхчүүдээс бусад зиндааны түрүү бөхчүүд тодрох юм.
Хамгийн доод буюу жонокүчи зиндаанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох нэг ч уналгүй түрүүллээ. Тэрбээр өнөөдөр Чиёкозаныг өвдөг шороодуулснаар мэргэжлийн сүмод хийсэн анхны тэмцээндээ түрүү авч байна. Сонирхуулахад, өдгөө 20 настай М.Буянтогтох 188 см өндөр, 156 кг жинтэй бөгөөд Токицүказэ дэвжээнд харьяалагддаг.