Өчигдөр /2026.10.05/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2307 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 855 нь зөрчлийн шинжтэй, харин 125 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 149 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 71 дуудлага, 14 хулгайлах хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил илэрч, 89 хүнийг эрүүлжүүлжээ.
