Хууль бусаар ашигт малмал хайх гэж байсан иргэдийг говийн бага ДЦНГ руу нэвтрүүлэх чиглэл өгсөн Хилийн цэргийн захирагчид хорих ял оноожээ

Хууль бусаар ашигт малмал хайх гэж байсан иргэдийг говийн бага ДЦНГ руу нэвтрүүлэх чиглэл өгсөн Хилийн цэргийн захирагчид хорих ял оноожээ

Хууль бусаар ашигт малтмалын хайгуулын ажил явуулах боломж олгож, говийн бага дархан цаазат газарт хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх чиглэл өгсөн Хилийн цэргийн захирагчид холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, хорих ял оноожээ.

Тодруулбал, Я.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б.Д, Д.А,Т.Г нарт хууль бусаар ашигт малтмалын хайгуулын ажил явуулах боломж олгож, Говийн бага дархан цаазат газарт хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх чиглэлийг сургалтын орлогч М.Ц-д өгсөн гэх хэрэгт холбогдсон байна.

Тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар, Б.Д, Д.А,Т.Г нар нь хууль бусаар хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 2.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт хайх, ашиглах, олборлох), яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан.

Тэгвэл шүүхээс Хилийн цэргийн .... дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Я.Т, сургалтын орлогч М.Ц-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Я.Т-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, сургалтын орлогч М.Ц-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан Б.Д, Д.А, Т.Г нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Д-г 10 сая төгрөг, Д.А, Г.Г нарыг тус бүр 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Шүүгдэгч нараас байгаль орчинд учирсан хохирол болох 2.7 сая төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 314 мянган төгрөгийг төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 257 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.