"Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээллийг өнгөрсөн жил Б.Баатар, Х.Нямбаатарын хэвлэл Г.Золзаяа нар хийсэн нь тогтоогдсон"

"Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээллийг өнгөрсөн жил Б.Баатар, Х.Нямбаатарын хэвлэл Г.Золзаяа нар хийсэн нь тогтоогдсон"

Цаг үеийн асуудлаар ЕТГ-ын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн нууц үл хөдлөх хөрөнгө гэх худал мэдээлэл гарч байна. Энэ асуудалд албан ёсны тайлбарыг баримттайгаар мэдээлэхийг зорилоо. Энэ асуудал ганцхан өнөөдөр биш. Өнгөрсөн жил бас гарч, цагдаагийн байгууллага шалгаж байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Бага тэнгэрт оффистой гэдэг бол худал. Тэр бол хувь хүний хаус. Мөн Андууд Tower ч мөн адил Ерөнхийлөгчид хамааралгүй. Тус оффис хувь хүний үл хөдлөх хөрөнгө. Эдгээр оффис, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийг би зарлаж болохгүй. Хувь хүний нууцыг задалсан болно шүү дээ. Эдгээр барилгыг Ерөнхийлөгчийнх гэх мэдээлэл өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, эзэн холбогдогчийг тогтоосон. Уг хэрэгт дөрвөн хүн холбогддог. Улмаар хэргийг шалгаж эхлэх үед эзэн холбогдогч этгээд нь БНХАУ руу оргон зайлсан. Тодруулбал, найруулагч Б.Баатар захиалга өгсөн нь тогтоосон. Мөн гурван хүн  БНХАУ-д орогнож байна. Тэр хүн бол Г.Золзаяа гэх хүн бөгөөд хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэл мэдээллийн ажилтан байсан. Сэлбэ дэд төвийн ТУЗ-ийн гишүүн байсан нэгэн юм. Энэ хүн хийсэн гэдэг нь тогтоогдсон. Монгол Улсын төрийн тэргүүнийг нууц хөрөнгөтэй гэх мэдээлэл өнөөдөр ч гарсаар байна. Бүгдийнх нь эцсийн өмчлөгч нь хувь хүмүүс байгаа юм. Төрийн тэргүүнийхээ нэр хүндэд халдана гэдэг бол улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм. Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын мэдээллээ өгч ирсэн. Энэ мэдээллийг АТГ-ын цахим хуудсанд байдаг улстөрчдийн хөрөнгө оруулалтын мэдээнээс харж болно” гэлээ.