Сэлэнгэ аймагт хууль бусаар мод бэлтгэсэн этгээдийг 177.6 саяар торгох ял оногдуулжээ

Сэлэнгэ аймагт хууль бусаар мод бэлтгэсэн этгээдийг 177.6 саяар торгох ял оногдуулжээ

Сэлэнгэ  аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2026 оны 9 дүгээр сарын 23-наас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр дараах хэргүүд шийдвэрлэгдсэн байна.

Э.Э нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт 2026 оны 5 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд гарал үүслийн гэрчилгээгүй 2-3 метр орчим өндөртэй олон тооны зулзаган нарс модыг том оврын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.Э-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, байгаль орчинд учирсан хохирол 177.6 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 72.1 сая төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

К.Х нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс К.Х-г хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгохоор  шийдвэрлэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.5 сая төгрөгийг  К.Х -ээр нөхөн төлүүлсэн байна.