Япон улсын Саппорогийн Чуогийн цагдаагийн газраас энэ сарын 12-ны өдөр /2025.08.12/Монгол Улсын 31 настай иргэнийг бусдын биед зүй бусаар халдахыг завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна.
Тодруулбал, энэ оны долдугаар сард Саппоро хотод байрлах түрээсийн байрны ойролцоо рестораны үүднээс Монгол Улсын иргэн нь 20 гаруй насны япон эмэгтэйг хүчээр барьж аван зүй бус үйлдэл хийхийг завдсаныг камерын бичлэгээр баримтжуулсан гэжээ. Хэрэг гарах үед эмэгтэй эсэргүүцэл үзүүлж улмаар хэрэгтэн хэргийн газраас зугтсан нь нотлогдсон байна. Монгол Улсын иргэн одоогоор хэргээ хүлээлгүй "Би түүнд ямар нэгэн зүйл огт тулгаагүй" хэмээн мэдүүлсэн байна. Одоогоор Монгол иргэнийг өөр ямар нэгэн гэмт хэргийн бүртгэлтэй эсэх талаар нарийн шалгаж байна гэж Япон улсын news.yahoo.co.jp сайт мэдээлжээ.